Tuesday, April 6, 2010

Хөөрхий Нямаа гуай




Манай Тэрэлжид намайг бага байхад Нямаа гуай гэдэг хүн байсан. Их майжиг хөлтэй, бүр дугуй шахуу, тэгээд ганц бие, гэртээ ганцаархнаа л байдаг, эрэгтэй хүн байсан. Тэрэлжийн амралтын ариун цэврийн өрөөнүүдийг цэвэрлэдэг ажилтай, одоо бодоход хэдэн настай ч байсан юм бэ дээ. 50 орчим ч юмуу.

Манайхтай айл байсан болохоор хаа нэг гэрт нь орж гарч л байсан.

Ганцаархнаа л байдаг болохоор надад аймаар, өрөвдөлтэй ч юм шиг санагдаж байсан юм. 5, 6 настай байхад л даа.
Тэгээд намайг 5-р ангид байхад байхаа, нас барсан. Төрсөн үр хүүхэд, хань ижилгүй ч гэсэн төрөл төрөгсөд нь бол байсан л даа. Хамаатных нь айл оршуулж, би хүүхдүүдтэй хамт будаалганд нь очиж байж билээ.

Гэтэл урд шөнө Нямаа гуайг зүүдэллээ.

Манай нэг найзын ээж тогтсон нөхөргүй ч, манай найзаас гадна дахиад 2 хүүхэд гаргачихсан юм. Тэдний отгоныг байхаа, талийгаач Нямаа гуайн хүүхэд гэсэн жиг жуг яриа сонсогдож л байсан. Чухам үнэн худлыг бүү мэд. Хэрэв үнэн бол тэр хүний үр удам гэж байгаа л байх даа.

No comments:

Post a Comment