Monday, April 26, 2010

Б.Ринчен гуайн нэгэн шүлэг "Мальчик Индус"

Б.Ринчен гуайн энэ шүлэг сэтгэл хөдөлгөн, орчуулахчаан аядаж байсан юм. Тэр орчуулга алга л даа. Гэхдээшүлгийг эхээр нь бичье.

Мальчик Индус

Мальчик склонился передо мной,
Пальцами коснулся ног моих,
И руку приложил ко лбу, и тихо-
Тихо что то сказал мне,
И руку протянул с мольбой,
Был мальчик худ и оборван
А у меня ни одной анны в кармане
И снова мальчик склонился.
А я не мог ему объяснить, что здесь
Я чужой и денег нет у меня
И только улыбку могу подарить ему:
Пусть народ Индии не склоняется
Перед ногами чужеземцев никогда!

Нью-Дели. 15.Xll.1957.

Шүлгийн ахмад сэтгүүлч Ц.Цэрэний бичсэн "Буурал өтгөс Ринчен мэхийн ёсолбой" номоос авав.

Thursday, April 22, 2010

Зүүд




/Зураг- жижиг гол маань/

Өдий насыг наслахдаа /хэхэ/ есөн шийдийн зүүдийг янз янзаар нь зүүдэлж үзсэн боловч одоо нээрээ бодоход би хүнтэй суучихсан байна гэж хэзээ ч зүүдэлж үзээгүй байх юм. Бас хүүхдээ дагуулаад явж байна гэж хэзээ ч зүүдэлж үзээгүй юм байна. Сонин л юм. Үгүй ээ ядаж, хүний урманд найз залуутай болчихож гэж зүүдэлж болноо доо. Тэр ч байдаггүй шүү. хэ хэ.

Харин бодитоор нь байтугай зурагтаар ч харж байгаагүй уран тод өнгөө гайхуулсан, олон янзын том жижиг үнэхээрийн сайхан сайхан шувуудыг хааяа маш тод зүүдэлдэг. Хараад л баймаар сайхан, сонин сонин шувууд. Үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй. Миний хамгийн сайхан зүүднүүдийн нэг.

Өссөн газартайгаа холбоотойгоор л байх даа, гол их зүүдэлдэг. Тэрэлжийн голын эрэг дээр тоглож өссөн болохоор тэр байх. Бас жижиг голоо зүүдэлдэг. Тэрэлжийн голын цаана байдаг гол л доо. Уг нь би сэлж чаддаггүй ш дээ. Харин зүүдэндээ бол ус руу урамтай нь аргагүй үсэрч ороод л сэлж өгч байна гэж зүүдлэхээр ямар кайфтай гээч.

Бас нисч байна гэж үе үе зүүдэлдэг юм байна. Тийм өндөрт биш л дээ. Газраас хөл хөндийрөөд л алхалтгүй, бие өөрөө яваад байна гэж. Энэ зүүдний бас өөр нэг хувилбар нь жижиг голынхоо юмуу Тэрэлжийн гол дээгүүрээ, усны мандал дээгүүр, хөл усанд хүрэхгүйгээр нисч буй мэт явж байна гэж зүүдлэхээр бас гоё байдаг юм байна. Усны мандал дээгүүр их хурдан яваад л байна.

Эмээг бол хамгийн их зүүдэлдэг. Одоо нас бараад 15 жил болчихож. Одоо бол нэг их боддоггүй хэрнээ, бараг огт бодохгүй байхад л зүүдлээд байдаг. Эмээг нас барснааас хойших 3 дахь жилд, нэг их бодогдохоо больчихсон байсан. Тэр жил нэг сарын турш бараг шөнө бүр зүүдэлсэн. Гэтэл би тэр нэг сарын хугацаанд эмээг бараг боддоггүй байсан.
Харин хамгийн их гашууддаг байсан эхний 1 жилд, бодож уйтгарладаг байсан дараагийн 1 жилд бол огт зүүдэлдэггүй байсан санагдаж байна. Зүүдэндээ ч болтугай уулзаж чаддаг нь амьдрал надад өгч байгаа том бэлэг юм даа.

To be continued...

Tuesday, April 20, 2010

П. Боцугийн 2 шүлэг_ 2 poems of P. Botsu

Павел Петрович Боцу гэдэг Зөвлөлт Молдавын зохиолчийн "Нар дуун хоёр" нэртэй жижигхэн шүлгийн түүвэр надад байгаад л байдаг. Эндээс аятайхан санагдсан хоёр шүлгийг бичье гэж бодсон юм л даа. Энэ хоёр шүлгийн уншингаа эмээгийнхээ тухай бодоход гоё байдаг юм.

Талархал /Д.Пүрэвдоржийн орчуулга/

Алсын алсад нар холдож
Ахиад л бас намар болов
Алим жимсээ дааж ядан
Ахиад л мөчир газар бөхийв.
Насаараа зовж жаргаж
Намрын олныг элээсэн
Настан буурал ээж минь!
Таныхаа сэтгэлийг харья
Таныхаа сэтгэлтэй ярья
Томоогүй багын нэрээр минь
Дуудан хайрлаж ээж минь
Тоостой үсийг минь илбээч
Урд дэрээ түшин сууж
Уйтгарлан дуулдаг нөгөө дуугаа
Мартаагүй бол нэг дуулаач.
Үртэй мөчрөө мод хүртэл
Үндэс рүүгээ тонгойж байгаа
Будант намрын цагаар
Буурал шанхы чинь илбэе.


ГЭЗГИЙГ МИНЬ СҮЛЖЭЭД ӨГӨӨЧ ЭЭЖ ЭЭ. (Б.Энэбишийн орчуулга)

Гэзгийг минь сүлжээд өгөөч ээж ээ!
Гэгээн орчлонгоор аялья би
Ганцхан дусал ч нулимсгүй нүд чинь
Гандсан намар шиг санагдна ээж ээ.
Саа шиг гэзгийг минь
Сүлжээд өгөөч ээж ээ.
Сайхан сэтгэлийнхээ үгийг
Захиад явуулаач ээж ээ.
Танхил дөрвөн охиноо өсгөж
та хүмүүжүүллээ
Тал уулын замыг элэгдтэл
та сүлжлээ
Хоёр гараа салгануулаад
харамсаж юундаа чичрээ вэ?
Хонгор охин чинь хожмын нэг өдөр
эргээд тандаа ирнэ шүү дээ.
Гэзгийг минь сүлжээд өгөөч ээж ээ.
Гэгээн орчлонгоор аялья би
Харь газраас ээж минь та намайгаа дуудна даа
Хайрт таныхаа энэрэлгүйгээр яагаад ч би амьдрахгүй дээ.


(Энэ хоёр шүлгийг яг л энэ номон дээр ямар хэлбэртэй байгаагаар нь бичлээ. Мөрийг нь урд хойноос эхлүүлэх гэснээ шүлэг яруу найргийн бичсэн хэлбэрийг өөрчилж болдоггүй, зохиолчийн санаанд халдаж байгаа хэрэг гэж Б.Ренчийн гуай бичсэн байдгийг санаад тэгж болохгүй байх гэж бодлоо)

Monday, April 19, 2010

"Дэлгэц амилуулсан аялгуу"



Энэ нэрийг зээлдчихлээ. МҮОНТ-ээр хагас билүү бүтэн сайн өдрөөр гарч байгаа нэвтрүүлгийн нэр. Нэр зээлдсэний учир гэвэл энэ нэвтрүүлгийн хөнддөг сэдвийн зах зухаас жаахан зулгаах гэсэн чинь энэнээс илүү гоё гарчиг олж чаддаггүй ээ. Ольё ч гэж нэг их бодоогүй л дээ.

Манай монгол кинонуудын хөгжим мөн ч сайхан шүү. "А", "Б"-гүй цээжилтлээ үзчихсэн зарим киноны хөгжмийг нь сонсох гэж хүлээн үзсэн удаа ч байгаа. "Яг тэр хэсэгт нь гардаг тэр хөгжмийг нь сонсоод авья" гээд л. Жишээлбэл "Алтан Өргөө" кинонд нүд муутай охин хараа ороод гүйн гарч нутаг усаа харах үед эгшиглэдэг ая, "Би чамд хайртай" киноны Дэлгэрийн хийл тоглодог хэсэг, Үрлээ цонхоор хараад "Хаврын анхны бороо" гэж хэлэхэд эгшиглэдэг ая, "Тань руу нүүж явна" киноны хөгжим гээд л /ү/гүй ээ мөн ч урт жагсаалт болох гээд байна.
Хөгжимөөс гадна миний сайн мэдэхгүй дээр үеийн дуучдын дуунууд тэр үеийн бичлэгээрээ монгол киноны төгсгөлд ч юмуу эгшиглэхийг сонсоход их сайхан.

Манайх ямар ч мундаг хөгжмийн зохиолчидтой байсан юм. Монгол кино үзэж л тэрийг мэдэх юм. Одоо ч зарим нь сэрүүн тунгалаг байгаа л даа.

Ийм сайхан хөгжимтэй кинонуудын нэг бол "Тань руу нүүж явна" Аймаар сайн хийсэн кино юм шиг санагддаг. Зохиолыг Э.Оюун гуай бичиж, ерөнхий найруулагчаар Б.Балжинням гуай ажиллан, хөгжмийг З.Хангал гуай туурьвижээ. Энэ киног интэрнэтээр үзье гэвэл хаяг нь:
http://myloverso.miniih.com/index.php//home/post/345

Поп оркестр энэ хөгжмийг тоглосон нь юүтүбд байна. Хаяг нь: http://www.youtube.com/watch?v=mjnQMzg6K9I -Memory Pop Orchestra Z.Hangal tani ruu nuuj yavna

Сэтгэл зүрхийг шимшрүүлээд хаячихдэг кино, хөгжим шүү. "Хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн бийрийг хөшихийн хэрэг юун" гэж Инжинааш гуайн хэлсэнчлэн тэгж чадаж байгаа нь л уран бүтээлийн дайтай бүтээл болсны нотолгоо байх даа.

Гол дүрийн залуу хайртай бүсгүйдээ ном өгчихөөд мотоциклтойгоо давхин одоход хайртай бүсгүй нь сэтгэлээ илчилсэн дурсгалын дөрвөн мөртийг нь уншсаны дараа явдаг ая, Дулам гуайн сэтгэл үймрэн өвсний толгой найгуулсан жихүүн байрын салхитай, уйтгартай өдөр гадаа сууж байхад эгшиглэдэг ая. Айлын хүү рүү очих уу яах вэ гэж сэтгэл нь хоёрдон байхад явдаг ая. Ядаж байхад "Ээж ээ ээжээ, цагаан сүүгээ хөхүүлээч ээжээ" гэдэг дууг тэр нэг хүүхэд дуулж байхыг нь яана...

Дашрамд дурдахад З.Хангал гуайн талаар найруулагч н.Жигжидсүрэн гуай дурсамж нэвтрүүлэг бэлтгэн МҮОНТ-ээр гаргаж байсан санаанд орлоо. Нэлээд өргөн цар хүрээтэй, уран бүтээлээс нь эгшиглүүлсэн их аятайхан дурсамж нэвтрүүлэг байсан шүү.
Нээрээ, энэ киноны залуу бүсгүй Хандмаагийн дүрд тоглодог жүжигчин Долгорсүрэн эгч надтай хамт ажилладаг юм.

Thursday, April 15, 2010

Сонирхолтой сэдэв, сонин яриа



Тайра Бэнксийн нэвтрүүлгийг (The Tyra Banks show) сэдвийг нь харж байгаад сонирхолтой санагдсанаас нь жаахан түүж үзлээ. Гэй, трансжендер хүмүүс, арьсны өнгөтэй холбоотой эмзэг сэдвүүдийг нэлээд хөнддөг юм шиг санагдлаа. Ерөнхийдөө тиймэрхүү сэдвүүдийг түүж үзсэн л дээ. Тэр дундаас энэ дугаар нэлээд сонирхолтой санагдсан.

Preconceived Notions About Race - Tyra (Part 1) Юүтюб дэх хаяг нь: http://www.youtube.com/watch?v=xM2_w-m_UFs&feature=related -Сонирхолтой л сэдэв, сонин л яриа өрнөж дээ. Хүн гаднаас нь хараад бол энэ хүмүүсийг шал өөрөөр тодорхойлохоор, гэвч тэд дотроо өөрсдийгөө гаднаа харагдаж байгаагаасаа огт өөр арьстан, үндэстэн гэж бодож төсөөлж явдаг байх юм.

Хүнийг арьс өнгөнөөс нь болоод хэвшсэн ойлголтоор тодорхойлдог, доорд үздэг тохиолдлуудын талаар энэ дугаарт их сонирхолтойгоор хөндөн харуулжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдал оршсоор. Ширүүн маргаан мэтгэлцээнтэй, эмзэг сэдвийг хөндсөн дугаар болж.
http://www.youtube.com/watch?v=yGNyjsAumuU&feature=related - Racial Perceptions - Tyra (Part 1)

ANTM /Америкийн дараагийн топ модель/- д оролцож байсан трансжендер охин /бие махбодийн хувьд эрэгтэй төрсөн ч өөрийгөө эмэгтэй гэж үздэг/ хүйсээ солиулах хагалгаанд ороход нь Тайра тусалж, эмчтэй холбож өгсөн. Тэр охины хагалгааны талаарх болон сэдэвтэй холбогдох бусад зүйл, маргаантай асуудал.
http://www.youtube.com/watch?v=2ieLG2Wrqew&feature=related Isis King (Surgery)- The Tyra Banks Show Part 1

Трансжердер охин Айсис Кингийн талаар болон бусад: http://www.youtube.com/watch?v=9WkDHy2d65o&feature=related

"Би гэй баймааргүй байна" Хэдийгээр гэй /ижил хүйстэндээ татагддаг/ төрсөн боловч гэй биш болохын тулд эмчилгээ хийлгэсэн, гэй байхыг хүсдэггүй, өөрөө гэй төрсөн ч гэй хүмүүсээс айж холхон явдаг, 30 хүрэхээрээ гэй биш болох төлөвлөгөөтэй, гэй боловч эхнэр авсан хэдэн залуугийн сонирхолтой яриа, амьдрал. Хаяг нь: http://www.youtube.com/watch?v=Pup-0dBhRsc&feature=related- I Hate Being Gay - Tyra (Part 1)

Энэ сэдвүүд сонирхлыг маань илүүтэй татаж сонгон үзсэн юм. За тэгээд өөр олон дугаар нь байна лээ дээ.

Цэрэнжав ахтай танилцсан түүх

Одоогоос арваад жилийн өмнө оюутан байхад манай тэнхимд нэг сэтгүүлч ах ирж лекц уншсан юм. Юу ярьсныг санах юм алга. Гэхдээ ямар ч байсан өөрийн гаргасан сонингоо бидэнд тараагаад явж билээ. Тэр сонингуудыг нь уншсан чинь алгасаж унших юм бараг нэг ч байдаггүй! Нэг ч шүү! Бүх мэдээлэл, нийтлэлүүд нь сонирхолтой байсан гээч! Тэгээд л тэр хүнийг сайн бичдэг сэтгүүлч байна даа гэж бодох болсон.

Дараа нь 2000 оны сонгуулиар шиг санаж байна, нөгөө сэтгүүлч ах 25-р суваг ТВ-ээр их цөөхөн минутын, тун товчхон тойм бэлтгэн уншдаг байлаа. Бэлтгэсэн тойм нь ямар лаг санагдсан гээч. Бас л сонирхолтой, бас"хэгжүүн, гашуун, ёж үг" /Quiza-гийн дууны үгээс иш татав/ -ээр дүүрэн. Сунжирсан нуршуу юм байхгүй, хэдхэн минутанд их олон санааг оновчтойгоор, сонирхолтойгоор, ёжлон хэлж байсан. Тэр сэтгүүлч ах Д.Цэрэнжав гэдэг хүн байсан.

Ингээд дараа нь 2000-2004 оны МАХН парламентад дийлэнх олонхийн санал авсан жилүүдэд Д.Цэрэнжав ах ФМ 105,5 радиогоор байхаа шууд утас авдаг нэвтрүүлгийг хөтлөн явуулж байхыг сонссон юм. Тэгээд сонссон чинь ихэнх хөтлөгчөөс өөр санагдсан. Юугаараа өөр гэхээр шууд утсаар холбогдож байгаа хүмүүс аль нэг талыг барьсан ч юмуу, зарим үед жаахан туйлширсан, зөв буруу янз янзын л юм ярьж байхад Д.Цэрэнжав сэтгүүлч тэдэнтэй нэг талаар соёлтой боловсон харилцаж, нөгөө талаар өөрөө аль ч тал руу холбирохгүй, нэг талыг барьж туйлшрахгүй, яриандаа халж хадуурахгүй яг л сэтгүүлч хүн ямар байр суурийг баримтлах ёстой вэ тэр байр сууриа баримтлаад л хөтлөөд явж байгааг сонсоод их хүндэтгэх сэтгэлд автаж байж билээ.

Би Цэрэнжав ахтай энд тэнд ганц хоёр удаа зөрөн өнгөрч байсан боловч эчнээ л танил байлаа.

Сонинд ажиллаж байхдаа тэр сэтгүүлч ахтай уулзаж, ярилцлага авмаар санагдаад утсыг нь хайж олон холбогдоод, улмаар танилцах завшаан тохиолдсон юм. Хэрэг зоригоо дуулгахад их гоё найрсагаар хүлээн авч, надад зөвлөгөө өгөөч гэж гуйхад маань туршлагатай сэтгүүлчийн хувиар зөвлөгөө өгсөн нь надад их сайхан санагдсан.
Тэгээд хамгийн гол нь хошигнох чадвар нь ёстой агуу! Миний лав элгийг хөшөөгөөд алж ч чадмаар хошигнох чадвартай. Хошигнох чадвар гэдэг хүний ёстой гоё нэг чанар. Гэхдээ Цэрэнжав ах худлаа марзагнах биш хошигносон шиг хошигнодогоо.

За, ингээд би ярилцлага авах асуултуудаа бэлтгээд аваачиж өгсөн чинь миний асуултуудыг гүйлгэн харснаа өөрөө сэдэв сонгоод ярьчихья гэлээ. Тэгээд чухал сэдэв сонгон аваад ярьж байхад нь би сонсож суухдаа яриа хөөрөөнөөс нь нэвт мэдрэгдэх хурц ухааныг нь дотроо бахдан биширч суусан юм. Тэгээд ярилцлагаа буулгаж, янзлаад хэвлүүлэхийн өмнө аваачиж үзүүлэхдээ зүрх алдан, санаа зовоод их хэцүү байсан. Хараад голвол яанаа гэж бодохоос л ичээд. Адил мэргэжлийн, бас их мундаг гэж хүндэлдэг хүндээ бичсэн юмаа үзүүлнэ гэж бодохоор л.

Ингэж л Цэрэнжав ахтай анх танилцсан. Politics.mn гэдэг сайтад бичсэн зүйлсийг нь дахин дахин амтшин уншдаг байлаа. Одоо ч би байнгын уншигч нь. Ajiglagch.mn, ajiglagch.wordpress.com хэмээх Д. Цэрэнжав ахын сайтын фэн л дээ. Үүнээс гадна Цэрэнжав ах iltod.mn сайтыг эрхлэн "гаргадаг", өмнө нь irgen.mn сайтад бичдэг байсан.

Цэрэнжав ахын мэргэжлийн ур чадвар, ухаан, хошигнох чадвараас гадна энэ бүх сайн чанарыг нь улам үнэ цэнэтэй, эрхэм нандин болгодог хүнлэг чанарыг бас үнэлдэг. Их хүнлэг, сайн хүн юм даа гэсэн бодол олон зүйлээс надад төрж, мэдрэгдэж, улам хүндлэх сэтгэл төрж байсан.

/Хэхэ. Цэрэнжав ахад би блогийнхоо хаягийг хэлдэггүй. Энийг уншвал их дургүйцнэ дээ. Ялангуяа магтаж бичсэн хэсгүүдийг. "Юу биччихвээ чи! Больж үз." л гэх байх./

Wednesday, April 14, 2010

А.Авирмэд асан: "Би хүнээрээ л дуусна"




Сэтгүүлч А.Авирмэд асантай 2007 онд хийж байсан ярилцлага маань энд байна лээ. Хаяг нь: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=49258

Мөн энд байсан: http://duunet.com/2007_news/view.asp?cat=06&idx=4419&page=309&kind=&find=

Би ярилцлагандаа "Би хүнээрээ л дуусна" гэдэг гарчиг өгч байсан юм. Редактор маань өөр гарчиг өгөн нийтлүүлж байлаа.

Monday, April 12, 2010

"Урлаг гэж энэ, кино гэж энэ"




гэсэн бодол төрөх шиг болж билээ. "Мелодии белой ночи"/"Цагаан шөнийн уянга"?/ киног, хуучин Монгол кино үйлдвэрийн орчуулга, дуу оруулалттайгаар С1 ТВ-ээр үзэхэд. Магадгүй жинхэнэ урлаг шиг урлагаас хүнд мэдрэгддэг байх гэмээр тийм нэг яруу сайхан мэдрэмжийг амтлан биширч, гүн сэтгэгдэл төрсөн.

Би яг таг тодорхойлж мэдэхгүй байна л даа. Гэхдээ энэ бол хөгжимт буюу мюзикл маягийн кино л доо. Гэхдээ дуу биш, хөгжмийн эгшиг уянгалдаг. Тэр эгшигийг нь нэг сонсоод өнгөрчихөд хайран. Хөгжмийн тэр сайхан эгшигүүдээс гадна нүднээ харагдах тэр дүр дүрслэл, дүрийн бодрол, харилцан яриа бүхэн нь хүний сэтгэлийн гүнийг уудлан илэрхийлэх мэт.

Энэ кино Youtube-д байгаагүй, гэхдээ саяхан харахад оруулчихсан байна лээ. Эхний хэсгийнх нь хаяг:
http://www.youtube.com/watch?v=UZ46zy6OQMA

Юутүбээс гадна энэ орос сайтад бас байна лээ.
Хаяг: http://www.intv.ru/view/?film_id=75747

"Мелодии белой ночи" киноны сайхан аялгуунаас: http://www.youtube.com/watch?v=6soMKUPVARk&NR=1
Википедиа энэ киноны талаар: http://ru.wikipedia.org/wiki/Мелодии_белой_ночи_(фильм)

1976 онд "Сэсээр" улс, Их наран улс хоёрын хамтран бүтээсэн энэ киноны гол дүрийг Сэсээр улсын жүжигчин Юрий Соломин, "Их наран" улсын жүжигчин Комаки Курихара нар хамтран бүтээжээ. Зөвлөлтийн хөгжмийн зохиолч, Японы хөгжимчин үзэсгэлэнт бүсгүй хоёр...
Петербургийн цагаан шөнө, бороот үдэш, манан будант бүрхэг өдөр, аянга цахилгаант бороо... Энэ бүхний цаана хүний сэтгэл, хайр дурлал, хүсэл хясал.

Би энэ киноны хөгжмийн дуртай хэсгүүдээ дахин дахин сонсох гэж дээрх хаягаар нэг хэсэг байн байн л ордог байлаа.
Аливаа кинонд уг киноны хөгжим гэгч салшгүй нэг бүрэлдэхүүн хэсэг байдаг нь хэн бүхний мэдэх зүйл. Энэ кинонд бол хөгжим нь бүр ч онцгой байр суурь эзэлдэг. Хөгжмийн зохиолч Исаак Шварц.

Thursday, April 8, 2010

Дахиад үзмээр санагдаад...



Сэтгэлээр унангуутаа тэр "эрчиндээ" шууд л сэтгэлийн дэмжлэг хайн нөгөө хэдэн жоорныхоо киноны алийг үзэх вэ гээд тэмтэчдэг байгаа. Тэгээд дахиад л "Love is a Many-Splendored Thing".

10 орчим жилийн өмнө хуучин Ийгл ТВ-ээр нэг үзээд л сэтгэлд хоногшин үлдсэн сүүдэр ший дээ. Тэгээд дахин олж үзэх гэж хорхойсон хайсан чинь ашгүй Юутюбд бүтнээрээ байсан. Сонирхьё гэвээс эхний хэсгийнх нь хаяг:
http://www.youtube.com/watch?v=jNSGURLDY4g&feature=related

Сүүлийн нэг жилд гэхэд гурав дөрөв ч үзчихвүү дээ. Энд англи сабтайтлтай байгаа болохоор их дажгүй. Вики "найз"-аасаа лавласан чинь нэлээд хэдэн оскартай кино байна лээ.

Их сайхан кино шүү. Энэ киноны хөгжим их гоё санагддаг. Үе үед зөөлөн эгшиглэх үлээвэр хөгжмийн уянгат ая. Бас тэр дүр дүрслэл, ухаалаг харилцан яриа, хошигнолууд гээд л...
Зохиолч Хан Сүений ижил нэрт романаас сэдэвлэн хийсэн кино.

Миний тухайд гэвэл сүүдэр шийгээ үзэж нэг хэсэгтээ сайхан болж аваад л гарч өгсөн юм даа.

Wednesday, April 7, 2010

Үзсээр л...




Америкийн дараагийн топ моделоо Юүтюбээсээ үзсээр л. Бүх цувралыг нь дуусгаж байж л санаа амрах юм шиг байнаа.
Өөрийгөө зугаацуулахаас илүү юмыг эндээс бас олж байгаа болохоор тэр байх л даа.

Тайра Бэнкс миний багш болоод байгаа. Түүний урамшуулж зоригжуулсан үгс надад нөлөөлж байгаа шүү. ANTM -ийг үзээд байсан чинь амьдралын сургуульд л сууж байгаа юм шиг санагдаад байгаа. Хүн тэгэх ёстой, ингэх ёстой, тэгж өөрийнхөө төлөө зүтгэх ёстой гэж Тайра байнга зааж өгөөд л.

Өмнө бичсэнчлэн 6 ба 4 дэх цувралыг үзэж дуусгасан. Түүнээс хойш эхнээс нь үзэхээр шийдээд эхний цувралыг дуусгаад байгаа. Сонирхоё гэвэл хамгийн эхний цувралын хамгийн эхний хэсгийн хаяг нь:
http://www.youtube.com/watch?v=1Dt0KrDItCQ&feature=related

Одоо 2 дахь цувралыг үзээд шувтрах тал руугаа л орж байна. 2 дахь цувралын эхний хэсэг:
http://www.youtube.com/watch?v=0AnAQV1Zlbw&feature=related

Надад 6-р цуврал 4 дэхээсээ гоё санагдаж байсан бол 2-р цуврал 1 дэхээсээ бас гоё санагдаж байгаа. За за одоо үзлээ.

Нээрээ, Тайра Бэнксийн Talk show- г бас Юүтюбээс үздэг болоод байгаа. Тайрагаар амьсгалж байнаа хэхэ.
Thanks Youtube!

Tuesday, April 6, 2010

Хөөрхий Нямаа гуай




Манай Тэрэлжид намайг бага байхад Нямаа гуай гэдэг хүн байсан. Их майжиг хөлтэй, бүр дугуй шахуу, тэгээд ганц бие, гэртээ ганцаархнаа л байдаг, эрэгтэй хүн байсан. Тэрэлжийн амралтын ариун цэврийн өрөөнүүдийг цэвэрлэдэг ажилтай, одоо бодоход хэдэн настай ч байсан юм бэ дээ. 50 орчим ч юмуу.

Манайхтай айл байсан болохоор хаа нэг гэрт нь орж гарч л байсан.

Ганцаархнаа л байдаг болохоор надад аймаар, өрөвдөлтэй ч юм шиг санагдаж байсан юм. 5, 6 настай байхад л даа.
Тэгээд намайг 5-р ангид байхад байхаа, нас барсан. Төрсөн үр хүүхэд, хань ижилгүй ч гэсэн төрөл төрөгсөд нь бол байсан л даа. Хамаатных нь айл оршуулж, би хүүхдүүдтэй хамт будаалганд нь очиж байж билээ.

Гэтэл урд шөнө Нямаа гуайг зүүдэллээ.

Манай нэг найзын ээж тогтсон нөхөргүй ч, манай найзаас гадна дахиад 2 хүүхэд гаргачихсан юм. Тэдний отгоныг байхаа, талийгаач Нямаа гуайн хүүхэд гэсэн жиг жуг яриа сонсогдож л байсан. Чухам үнэн худлыг бүү мэд. Хэрэв үнэн бол тэр хүний үр удам гэж байгаа л байх даа.